Сүүлд шинэчилсэн: 2024-01-15
Буцаалтын бодлого
Үйлчлүүлэгчийн үүрэг хариуцлага
Үйлчлүүлэгч худалдан авалт хийхдээ сонголтоо зөв хийх үүрэгтэй.
Бид бүтээгдэхүүн сонгоход анхаарал тавьж, зөв сонголт хийхийг уриалж байна.
Буцаалтын нөхцөл
Хэрэглэгч зөвхөн дараах тохиолдолд бүтээгдэхүүнийг буцаах эрхтэй:
Бүтээгдэхүүнээс харшилсан:
Энэ тохиолдолд зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс болж харшилсан гэдгийг батлах мэргэжлийн харшлын эмчийн бичиг, худалдан авалтын баримтыг үндэслэн буцаан олголтыг хийнэ.
- Хугацаа: Захиалга хүргэгдсэнээс хойш 48 цагийн дотор хүсэлт гаргах
- Буцаан төлбөр: Хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор хэрэглэгчийн дансанд шилжүүлнэ
- Шаардлагатай баримт: Мэргэжлийн эмчийн тодорхойлолт, худалдан авалтын баримт
Хэрэглэгчээс шалтгаалсан буцаалт
Хэрэглэгч өөрөөс шалтгаалсан асуудлаас болж бүтээгдэхүүнийг зайлшгүй буцаах шаардлагатай тохиолдолд:
- Шимтгэл: Бүтээгдэхүүний үнийн дүнгээс 20%-ийн шимтгэл авна
- Хугацаа: Захиалга хүргэгдсэнээс хойш 24 цагийн дотор хүсэлт гаргах эрхтэй
- Буцаан төлбөр: Буцаалтын барааг ирүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор хэрэглэгчийн дансанд шилжүүлнэ
- Нөхцөл: Хэрэглэгч буцаалт хийхдээ өөрийн биеэр дэлгүүрт авчрах ба тухайн бараа нь дахин худалдаалах боломжтой байх ёстой
- Баглаа боодлын шаардлага: Сав баглаа боодол бүрэн бүтэн байдал 90%-аас доошгүй, лацыг гэмтээгээгүй, дахин худалдах боломжтой байх
Нүүр будалтын бүтээгдэхүүн
Нүүр будалтын бүтээгдэхүүнийг буцаах боломжгүй тул өнгө сонголт бүтцийг сайтар судалж худалдан авалт хийнэ үү.
Эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах үүднээс нүүр будалтын бүх бүтээгдэхүүнд буцаалт хийх боломжгүй болно.
Буцаалт хүсэх
Буцаалт хийх хүсэлтээ дараах аргуудаар илгээнэ үү:
- GlowUP.mn пэйж хуудасны чат
- Ажлын өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд холбогдоно уу
Бид таны хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай алхмуудыг заавар болно.
Дэлгүүр болон гэрээт борлуулагчдын хязгаарлалт
Дэлгүүр болон гэрээт борлуулагчдаас авсан бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжгүй тул та сонголт хийхдээ анхаарна уу.
Энэ бодлого зөвхөн GlowUP.mn вэбсайтаас шууд захиалсан бүтээгдэхүүнд хамаарна.
Хэрэв асуулт байвал бидэнтэй холбогдоно уу.